Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдав.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105 кг/ хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирээд байна.
Г.Энэрэл нь Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч юм. Түүний үзүүлсэн амжилт хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны алтан медаль болж байгаагаараа онцлог аж.
Г.Сүрэн
Уншиж байна |