Луис Томлинсоны охин дүү зүрхний шигдээсээр нас баржээ

Британийн хөвгүүдийн "One Direction" хамтлагийн гишүүн Луис Томлинсоны охин дүү Фелисите Томлинсон зуурдаар таалал төгссөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
18 настай Фелисите Лондон дахь гэртээ амиа алдсан байдалтай олдсон гэнэ. Охин гадны нөлөөгүй, зүрхний шигдээсээр нас барсан болохыг тогтоожээ.
Ахаасаа дутахааргүй нийгмийн сүлжээний од Фелиситегийн гэнэтийн үхэл олныг цочирдуулж байна.
Түүний инстаграм хуудсыг 1.3 сая, твиттер хуудсыг нь 1.4 сая болжмор дагадаг аж. Тэрбээр загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байжээ.
Луис Томлинсон дүүгийнхээ үхэлтэй холбогдуулан мэдэгдэл хийгээгүй байна.
2016 онд дуучин залуугийн ээж Жонанна хорт хавдраар 44 насандаа таалал төгссөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ