Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Гахай жилийн анхны барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч. О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөншөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдлаа. Энэ барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэв.
М.Болд
Уншиж байна |