Жүдо бөхийн Дюсселдорфын их дуулгын тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцож буй. Тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдаж, гурав нь медаль хүртлээ.
Тодруулбал, 52кг-н жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, 57кг-н жинд Д.Сумъяа хүрэл медаль, 66кг-н жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.
Эхний өдрийн "тод од" нь залуу жүдоч Л.Сосорбарам байлаа. Тэрбээр Франц, Японы жүдочдыг цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдлаа. Аваргын төлөө олимп, дэлхийн аварга М.Келмендид ялагдан мөнгөн медаль авлаа.
М.Болд
Уншиж байна |