Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хаслаа
2019-02-21

 

 

Индонезийн нийслэл Жакарта хотноо 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос хоритой бодис илэрсэн тухай мэдээлэл дэлхийн болоод дотоодын хэвлэлээр цацагдсан. 

 

Дэлхийн бөхийн холбооноос түүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байсан ч хоёр хоногийн өмнө албан ёсны шийдвэр гарчээ. Тодруулбал П.Орхоны барилдах эрхийг нь дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хассан байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгох аж.

 

Эргэн сануулахад П.Орхоны хувьд дээрх тэмцээнд 62 кг-ын жинд өрсөлдсөн юм. Тэрбээр Киргызстаны бөх Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, аварга болсон. Гэвч Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрээр П.Орхоноос допинг илэрсэн үндэслэлээр алтан  медалийг нь хураасан билээ. 

 

Уг тэмцээнд мөн дахин нэг тамирчнаас допинг илэрсэн нь Туркменистаны бөх Назаров байв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин