Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн Тусгай олимпын наадам гуравдугаар сарын 8-22-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно.
Манай улс анх 2013 онд БНСУ-д болсон Тусгай олимпод урилгаар оролцож байсан бөгөөд түүнээс хойш өвөл, зуны наадамд идэвхитэй оролцож, томоохон амжилтуудыг үзүүлсээр ирсэн.
Тухайлбал 2017 онд Австри улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадмын Уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ.
Энэ удаагийн Абу Дабид болох Тусгай олимпын наадамд манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийтдээ 28 тамирчин 7 төрөлд өрсөлдөх юм байна.
Г.Сүрэн
Уншиж байна |