Триатлоны спортын Ironman клубын 11 тамирчид, 2 дасгалжуулагчийн хамтаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эх орноосоо мордсон бөгөөд Малайз улсын Триатлоны М3Х клубтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Тайланд улсын Триатлоны холбоотой хамтарсан бэлтгэлд оролцжээ.
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд тамирчин Г.Амарсанаа, П.Ханмөнх, Г.Наранцацралт, А.Хэнтий нар Тайланд, Сири, Сингапур улсын тамирчидтай хамт Олон улсын триатлоны холбооны хамтарсан бэлтгэлд оролцсон байна.
Ийнхүү Ironman клубын 11-16 насны өвсөр үеийн Триатлончид маань сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилт хийж, 2019 оны 01 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд Триатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 хүрэл медалийг хүртжээ.
Тус тэмцээний 01 дүгээр сарын 25-ны өдрийн гараанд Өсвөрийн элит /Junior elite man/ ангилалд өрсөлдсөн Ганбаатарын Амарсанаа 3 дугаар байр, 01 дүгээр сарын 27-ны өдрийн гараанд 16-аас дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд Ганбаатарын Амарсанаа 3 дугаар байр, 13-15 насны охидын ангилалд Батсүрэнгийн Биндэръяа 3 дугаар байр, 10-13 насны хөвгүүдийн ангилалд Энхбаатарын Сайханбилэг 3 дугаар байрт тус тус шалгарчээ.
Тамирчдыг Олон улсын Триатлоны холбооны зэрэгтэй, Ironman клубын үүсгэн байгуулагч-багш, дасгалжуулагч Э.Уянга, М.Цэнгүүн нар удирдан зохион байгуулж энэ удаагийн хамтарсан бэлтгэл, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.
Тамирчид өнөөдөр /2019.01.31/ эх орондоо ирэх юм байна.
Уншиж байна |