Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 25 дах удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулж, шагнал гардууллаа. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулж өглөө.
Г.Ануужин Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарууллаа.
П.Мөнх-Оргил Бага-Нуур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р курсийн оюутан. Малайз Улсын Куала Лумпур хотноо 2018 онд зохион байгуулагдсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарлаа.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
Уншиж байна |