МҮОХ-ны 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2019 оны 1-р сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.
Гэвч МҮОХ-ны Гишүүн Э. Мөнх-Очир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 3-р сарын 24-ний өдрийн МҮОХ-ны сонгуульд нийт нэр дэвшигчдээс Д.Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очир намайг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэн тус хэрэг дээр ажиллаж байгаа түүний өмгөөлөгч нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлыг уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хуралдуулахгүй байлгах арга хэмжээг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан тул ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01140 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжийг гаргасан байна.
Тус захирамжаар “МҮОХ-ны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон Гишүүдийн хурлыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хуралдуулахгүй байхыг МҮОХ-нд даалгасан”-ы улмаас Гишүүдийн хурал хойшлогдлоо.
МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг Гишүүд та бүхэнд жич хүргэх болно.
Уншиж байна |