Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.
Хурлаар :
- МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан
- 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан
- МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах
- Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах
- Хараат бус, бие даасан сонгуулийн комиссын гишүүдийг сонгох болон МҮОХ-ны Ээлжит бус Чуулганы товыг батлах
- МҮОХ-ны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалж: www.olympic.mn
Уншиж байна |