Үндэсний шигшээ баг болон “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2018”-ын шилдэг эмэгтэй тамирчны шагналын эзэн боллоо.
О.Насанбурмаа 2018 онд Будапештийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэнээс гадна Азийн АШТ, Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэж, Красноярскийн “Алтан Гранпри”-д хүрэл медаль хүртэж, ОХУ-ын цомын нээлттэй тэмцээнд түрүүлж, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг тамирчнаар тодров. Тэрбээр 2008, 2011, 2013 онд Бөртэ-Чоно”-ыг гардаж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа шилдэг тамирчнаар тодорч байна.
Түүнчлэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон.
Уншиж байна |