Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Сагсчид өнгөрөгч лхагва гарагт /2018.12.12/ болсон тоглолтын үеэр талбайд маск зүүн тоглож утааны эсрэг аянд нэгджээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэд болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг олон нийт хурцаар шүүмжилж байгаа. Тиймээс агаарын бохирдол их болсон энэ үед маск зүүх аянд ийнхүү спортынхоон нэгдсэн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |