АНЭУ-ын Абу Даби хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн болж байна.
"Абу Даби-2018" Гранд Слам тэмцээний эхний өдөр манай тамирчдаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, МТ групп, G-Mobile компанийн тамирчин Мөнхбатын Уранцэцэг барилдаж, -48 кг-ын жиндээ аваргын алтан медаль хүртэв.
Тэрбээр тэмцээний чансааг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд Бельгийн Анна Софи Жураг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Португалийн Катарина Костаг 40 секундэд даралтаар цэвэр ялсан бол хагас шигшээд Унгарын Эва Серновицкиг 2:10 минутад цэвэр яллаа. Харин аваргын төлөө Косовогийн Дистриа Красничитэй хүч үзэж 3:45 минутад даралтаар цэвэр ялж, алтан медаль хүртсэн юм.
М.Уранцэцэг Абу Дабид түрүүлснээр чансааны 800 оноо авч, дэлхийн чансааг дахин тэргүүлэх боломжтой боллоо. Мөн тэрбээр IJF-ийн 19 дэх тэмцээндээ түрүүлж буй нь энэ юм.
Г.Сүрэн
Уншиж байна |