Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Олон улсын хэмжээний мастер, Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн хос алтан медальт Г.Угалзцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

 

 

Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бөгөөд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт, дөрвөн цомтойгоо эх орондоо ирсэн. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийн тухайд уг тэмцээний “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд  өрсөлдөж хос алтан медаль хүртсэнээр  Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлж буй юм. Түүний амжилтаас дурдвал 2015 ондбодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байв.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Юун түрүүн хувийн амжилт, хичээл зүтгэлээр эх орныхоо дэлхийн тавцанд цуурайтуулж буйд талархал илэрхийлье. Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар. Тиймээс салбар яамны зүгээс, эмэгтэй сайдын хувиар цаашид дэмжлэг үзүүлэх болно. Улам их амжилт хүсье” гээд нөгөөдөр болох “Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн”-д оролцохыг албан ёсоор урилаа.

 

Олон жил тасалдсан “Биеийн тамир, спортын улсан зөвлөгөөн” 2018 оны 10 дугаар сарын 18-ны Пүрэв гаригт Төрийн ордонд болох юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цо сайд ч солиорч дууслаа, сайдаасаа буухаар бур л балайрах байх даа, хэн ч сонирхдоггуй юмаар, хулхи холбооны азийн аваргаас аварга нэр зуусэн яашкад хундэтгэл узууллээ ч гэх шиг солиорч егех юм аа
2018-10-20
Энэ Цогзолмаа гэж ажил хийсэн дүр үзүүлж хүн болгоны хажууд наалдаж зурагаа авхуулж өөрийгээ рекламдаж явдаг долдой юмаа .Ийм сайдтай боловсрол уруудахаас биш өгсөнө гэж байхгүй.
2018-10-17
Энэ Цогзолмаа гэж ажил хийсэн дүр үзүүлж хүн болгоны хажууд наалдаж зурагаа авхуулж өөрийгээ рекламдаж явдаг долдой юмаа .Ийм сайдтай боловсрол уруудахаас биш өгсөнө гэж байхгүй.
2018-10-17
пиарч чавка:
Үзэгдэж харагдсан болгондоо шагнал өгөх нь хаанахын ямар гээчийн ёс журам юм бол доо
2018-10-16
hudlaa emegteichuudin demjleg avah gsen archaagui arga , yuch hiigeegui muuni gaj ursgalin saad . archaagui avgai shdee
2018-10-16