Индонезийн Жакарта хотод Азийн пара наадaм амжилттай үргэлжилж байна.
Өчигдөр жүдо бөхийн 90 кг-ийн жинд Дэмчигдоржийн Эрдэнэбаяр, +70 кг-ийн жинд Нямаагийн Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг тамирчид одоогийн байдлаар 4 хүрэл медальтай Азийн пара наадмыг үргэлжлүүлж байна.
Н.Алтанцэцэг Монголын пара тамирчдаас Азийн наадмын анхны аварга болж байсан бол А.Мөнхбат гурван паралимпд медаль зүүсэн бахдам амжилт үзүүлээд байна.
Уншиж байна |