Аргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨ медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирлаа. Тэрбээр 55 kг-д 1-р тойрогт хийлж , дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жудочийг цэвэр ялж , аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ.
Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө , 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медальтай. Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь юм байна. Олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.
Уншиж байна |