Дэлхийн хөлбөмбөгийн супер од Криштиану Роналдуг өнгөрсөн 2009 оны зургаадугаар сарын 13-нд АНУ-ын Лас Вегас хотын "Палмс" зочид буудалд Кэтрин Майорга гэх 20 настай америк бүсгүйг хүчирхийлсэн хэмээн буруутгаж, цагдаагийнхан шалгаж буй юм.
Хохирогч бүсгүй үнэний талаар Германы “Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгсөн ба олон нийтийн өмнө гарахаас болгоомжилж буй талаар түүний өмгөөлөгч мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд бүсгүй сэтгэлийн дарамтад орж, нэг бус удаа амиа хорлохыг завдсан гэнэ.
Тэрбээр ямар учраас есөн жилийн дараа Лас Вегаст болсон үйл явдлын талаар дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байна. Түүнийг мөнгө авах зорилгоор эсвэл Роналдугийн нэр хүндэд халдахаар хуурамч түүх зохион ярьж буй хэмээн буруутгасаар.
Өмгөөлөгч "#MeToo хөдөлгөөнийнхөн үйлчлүүлэгчдэд минь урам хайрлаж, үнэнийг илчлэх зориг өгсөн" гэж ярьжээ.
Тус хөдөлгөөнд нэгдсэн бүсгүйчүүд холливуудын хөшигний цаадах бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт зэрэг бусармаг зүйлийн талаар нээлттэй дэлгэж буй юм.
Роналдугийн хувийн өмгөөлөгч 2010 оны нэгдүгээр сарын 12-нд хохирогч бүсгүйтэй гэрт нь уулзаж, бүсгүйд 375 ам.доллар өгч, нууц хадгалах гэрээ байгуулсан гэгдэг.
Дөрвөн хүүхдийн эцэг Роналду энэ бүхнийг эрс үгүйсгэж, нэр төрд нь халдсан хэргээр бүсгүй болон түүний ярилцлагыг нийтэлсэн сэтгүүлийг шүүхэд өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |