Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсний улмаас энэ жил ДАШТ-д зодоглох боломжгүй болсон. Түүний жинд хэнийг дэлхийн дэвжээнд сойх нь олны анхаарлыг татаж байгаа.
Энэ талаар МЧБХ-ныхноос тодруулахад “62 кг-д Э.Гантуяаг өрсөлдүүлэхээр болсон” гэлээ. “Mongolia-open”-ы алт, мөнгө, Польшийн нээлттэй тэмцээн, Азийн АШТ-ий нэг хүрэл, УАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хороооны тамирчин тэрбээр өнгөрсөн жил 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилддаг “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Ш.Түмэнцэцэг энэ жил Азийн наадмын дэд аварга болохдоо бэртсэн. Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Улмаар түүний оронд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг сойхоор болов.
Манай тамирчид энэ сарын 16, 18-нд хоёр хуваагдан Унгарыг зорино.
Г.Сүрэн
Уншиж байна |