Хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. "Их шавь" спорт сургалтын төвийн захирал Б.Батжаргал “Миний аав 1992 онд спортын алдартангуудтай хамтарч энэ сургуулийг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш олон алдартай тамирчид, Монголынхоо өв соёлыг тээж яваа олон аварга, арслан, заан, гарьд начин, спортын олон боловсон хүчнүүдийг төрүүлсэн.
Бид 2012 онд Их шавь дэвжээ бол бөхийн спортоор хүүхэд багачуудыг хичээллүүлж эхэлсэн. Энэ жил бид Их шавь спорт сургалтын төв болон өргөжиж байна. Их шавь спорт сургалтын төв эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн тамирчин бэлтгэж гаргах зорилготой. Мөн олон улсын стандартын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монголд багийн спортыг хөгжүүлнэ” хэмээн нээлтийн үгийг хэллээ.
Мөн нээлтийн арга хэмжээнд ирсэн Хакухо Даваажаргал энэ сайхан билэгтэй өдөр аавын маань үйл хэргийн үр хүүхэд, ач зээ нар нь үргэлжлүүлж, өргөжүүлж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлээд эх орныхоо нэрийг дуурсгасан олон алдартай тамирчин бэлтгэн гаргах ерөөлийг тавилаа.
Б.Учрал
Уншиж байна |