Британийн нийслэл Лондон хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA”-ийн оны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
2018 оны “Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин” шагналын эзнээр Хорватын хөлбөмбөгчин, “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч Лука Модрич тодорчээ.
Уг нэр хүндтэй шагналыг 11 жилийн турш Криштиану Роналду, Лионел Месси нар хүртсэн юм.
Лука Модрич “Итгэхийн аргагүй юм. Энэ бол миний шагнал биш. Намайг дэмжиж, хайрласан бүх хүмүүсийн шагнал. Энэ бол миний багийн шагнал” гэж хэлжээ.
Хорватын шигшээ баг ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-д тун амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |