Баку-2018 жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн барилдаанд манай улсын хоёр бөх хүч үзэж буй. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд "Чельябинск-2014" багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Женко клубийн тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Тэрбээр Япон гаралтай Филиппиний жүдоч Мария Такахашигаас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт манай жүдоч энэ оны Европын аварга, Екатринбургийн Их дуулга, Хөх хотын Гран При тэмцээнд түрүүлээд байгаа Недерландын Санне Ван Диктэй хүч үзнэ.
Б.Учрал
Уншиж байна |