Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын хоёр тамирчин барилдана. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Гантулгын Алтанбагана барилдана. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клубын бөх Цэнд-Аюушийн Наранжаргал хүч үзнэ.
Одоогоор манай улсаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хүрэл медаль хүртээд буй юм.
Б.Учрал
Уншиж байна |