Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн эрэгтэйчүүдийн XXXII & эмэгтэйчүүдийн XXIII тэмцээн Aзербайжан улсын нийслэл Баку хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний 60 кг-ын жинд эрэгтэй 68 жүдоч зодоглосоноос Баяраагийн Амартүвшин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Азербайжаны Орхан Сафаровт 3 минут 08 секундэд цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 43 жүдоч зодоглосоноос МУГТ М.Уранцэцэг тавдугаар байрт орлоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараалсан гурван барилдаандаа Узбек, Куба, Португалийн бөхчүүдийг хугацанаас нь өмнө цэвэр ялсан билээ. Хагас шигшээд Японы Т.Фүнатай барилдан үнэлгээ илүү явсан ч 17 секундын өмнө гурав дахиа торгуулж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгтэй барилдсан боловч мөн л гурав торгуулан медальгүй хоцорлоо.
Б.Учрал
Уншиж байна |