Баку-2018 жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 48 кг-ын жинд МУГТ, Дэлхийн аварга М.Уранцэцэг ээлжит өрсөлдөгчөө ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны бөх Маржона Салохитдиноватай хүч үзэж, цэвэр ялсан. Харин гуравдугаар тойрогт Кубын Мелисса Хуртадо Муназ-г ялснаар А хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм.
Б.Учрал
Уншиж байна |