Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр 60 кг-д Б.Амартүвшин барилдаж, ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Маржона Салохитдиноватай барилдаж, баруун сууж үүрэн ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.
МУГТ М.Уранцэцэг нь найм дахь удаагийнхаа ДАШТ-нээс эхний ялалтаа ийн авлаа.
Б.Учрал
Уншиж байна |