Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн XVIII наадам энэ сарын 2-нд хаалтаа хийсэн.
Азийн наадмын аварга болоод буй Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчин П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсан юм. Тэгвэл уг асуудлаар Азийн Олимпийн зөвлөл албан ёсны мэдэгдэл хийсэн талаар “www.insidethegames.biz” сайт мэдээлэв.
Зөвлөлийн шийдвэрээр допинг хэрэглэсэн чөлөөт бөхийн тамирчин П.Орхоны Азийн наадмаас авсан алтан медалийн ХУРААСАН байна.
Азийн Олимпийн зөвлөл “Монгол Улсын тамирчин П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь илэрсэн. Тиймээс дүрмийн дагуу тэмцээнээс хасах ёстой байсан. Эцсийн шийдвэрээр тамирчны гаргасан амжилтыг хүчингүй болгож, шагналыг нь хураан авахаар болж байна” гэж мэдэгдэв.
П.Орхон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жинд Киргызстаны бөх Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, аварга болсон юм. Тэд 2016 онд Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан зуны олимпийн барилдаанд учраа таарч байжээ.
“2017 оны арванхоёрдугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээний үеэр Монгол Улсын дөрвөн тамирчнаас допингийн тест эерэг гарч, тэмцээнд оролцох эрхээ хасуулсан” хэмээн Азийн Олимпийн зөвлөлөөс мэдээлэв.
П.Орхон нь Азийн наадамд допинг хэрэглэсэн хоёр дахь тамирчин болж байна. Туркменстаны бөх Рустем Назаров гэх тамирчнаас мөн допинг илэрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг