Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Андууд сити клуб"-ын тамирчдад амжилт хүсч, автомашин бэлэглэв
2018-08-14

 

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай "Мазала" үндэсний дээд лигт тун амжилттай оролцсон хөлбөмбөгийн “Андууд сити клуб”-т автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгч “Дэлхий заяа” ХХК-аас автомашин гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.08.14/ Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо.

 

“Дэлхий заяа” ХХК нь Монголд  автомашины худалдаа, үйлчилгээний чиглэлээр арав гаруй жил үйл ажиллагаа явуулж буй юм. Уг компани нь энэ онд болж өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөлбөмбөгийн шилдэг багт автомашин гардуулж, хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьжээ.

 

 

“Дэлхий заяа” ХХК-ийн менежер Э.Тамир “Манай компани Япон улсаас автомашин импортлоод арав гаруй жил болж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төсөл хэрэгжүүлж, автомашинуудыг Японд борлуулагдаж буй үнэ ханшаар монголдоо худалдаалж байгаа. Манайх “Авто худалдааны цогцолбор” төвд үйл ажиллагаа явуулдаг. Хөлбөмбөгийн багийг дамжих цаашлаад хөлбөмбөгийн спорт цаашид улам илүү хөгжиж, манай баг тамирчид дэлхийд, олон улсад нэр алдраа түгээгээсэй гэж хүсч өөрсдийн хувь нэмрээ өргөж, хандив тусламж болгож өчүүхэн бэлэг гардуулж байгаа юм” хэмээлээ.

 

Энэхүү хандив, тусламжид талархаж буйгаа илэрхийлж “Андууд сити клуб”-ын ерөнхийлөгч Э.Өлзийбаяр “Хөлбөмбөг өөрөө дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт. Энэ 2018 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж дэлхий даяар хөлбөмбөгөөр амьсгалсан. Олон Улсад, дэлхийд, Азид хөлбөмбөгийн спорт хөгжөөд байдаг. Гэтэл Монголд хөлбөмбөгийн спорт зогсонги байдалтай байж болохгүй юм. Тиймээс энэ спортод дуртай залуучууд, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс нийлээд сэтгэл зүрх, хөрөнгө хүчээ зориулж байгаа. Тэдний нэг нь “Дэлхий заяа” ХХК гэж харж байна. Эрдэнэхүү захиралтай энэ компани манай багийг “Андууд сити клуб” болсон цагаас хойш бүхий л талаар дэмжиж, тусалж ирсэн. Энэ компани автомашин борлуулалтын үйл ажиллагаагаар Монголдоо дээгүүрт бичигддэг. Цаашид бид маш олон төсөлд хамтран ажиллана гэж итгэж байгаа. Хөлбөмбөгийг дэмжиж, тусалж буй “Дэлхий заяа” ХХК-ийн цаашдын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүгдийн итгэлийг бид амжилтаар хариулна гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

“Андууд сити клуб”-ын хувьд хуучин “Гоёо FC” нэрээ өөрчилж, энэ оноос “Андууд сити клуб” хэмээн нэрийдэх болжээ. Энэхүү клубын талаар Э.Өлзийбаяр ерөнхийлөгч “Хуучин “Гоёо FC” нэрээ өөрчилж, 2018 онд “Андууд сити клуб” болгож, нэрээ өөрчилсөн. Гоёогийн залуус, андуудын залуус хамтын ажиллагааны төсөл болгож, “Андууд сити клуб”-ыг нээсэн. Анхны жилдээ амжилт үзүүлж, “Мазаалай” дээд лигт маш сайхан тоглосон. “Андууд сити клуб” хэсэг бүлэг хүмүүсийн клуб биш анд, найз нөхдийн баг. Бидэнтэй анд барилцаж ирж байгаа бүх хүнийг клубдээ нэгтгэж байгаа. Одоогоор манай клубыг 40 гаруй залуучууд ивээн тэтгэж байна. Илүү олон хүн манай клубт нэгдэж, дэмжиж өөрсдийн багтай болоосой гэж хүсэх байна. Хэрэв манай клубт нэгдэхийг хүсвэл манай багийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлье” хэмээсэн юм.

 

“Дэлхий заяа” ХХК-аас 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн “Honda civic” маркийн автомашиныг бэлэглэсэн. Уг автомашиныг клубын гишүүдтэй ярилцаж байгаад багийн тамирчиндаа гардуулах аж. Энэ мэтчилэн “Андууд сити клуб” тамирчин, дасгалжуулагчийнхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд олон ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм байна.  

 

 

 

Дашрамд сонирхуулахад тус клубын хүүхдийн академийн бэлтгэл эхэлжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин