АНУ-ын усан сэлэлтийн алдарт тамирчин Майкл Фелпсийн 1995 онд 10 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд тогтоосон амжилтыг Кларк Кэнт Апуада гэх 10 настай хүү эдвсэн талаар “www.wsls.com” сайт мэдээллээ.
Хүү “Far West International Championship” усан сэлэлтийн тэмцээний үеэр 1:09:38 хугацаанд барианд оржээ. Түүний барианд орсон хугацаан нь Майкл Фелпсийн тогтоосон амжилтыг нэг секундээр ахиулсан байна.
Усан сэлэлтээр дөрвөн жил хичээллэж буй Апуада өчигдөр зохион байгуулагдсан тэмцээний зургаан төрөлд оролцож, долоон алтан медаль хүртжээ.
Хүүгийн дасгалжуулагч Даи Райана “Түүнийг ирээдүйд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. Тэмцээний дараагаас хүүг СУПЕРМЭН хэмээн дуудах болжээ.
Майкл Фелпс олимпиос 28 медаль хүртсэн манай гаригийн шилдэг тамирчдын нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |