Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Олны хандиваар 58 хоногт боссон БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
2018-08-02

Улаанбаатар хотноо олон улсын стандартын шаардлага хангасан байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол өчигдөр /2018.08.01/ боллоо. Талбайн нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, НИТХ-ын дарга С. Амарсайхан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул нарын албаны хүмүүс болон тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсан тамирчид оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү байт харвааны зориулалтын задгай талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд манай улсын хамгийн том байт харвааны талбай болж буйгаар онцлог юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” боссон энэхүү байт харвааны зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжтой аж.

 

Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан “Монголд байт харваа хөгжөөд 60-аад жил болж байна. 1971 онд анх  монгол хүн анх дэлхийн аварга болж байсан. Гэтэл өнгөрсөн 58 гаруй жилийн хугацаанд байнгын бэлтгэл сургуулилт зориулалтын талбайгүй байсан учраас ихээхэн хүндрэл учруулж байсан юм. Манай байт харвааны холбооны удирдлага, олон нийтийн үүсгэл санаачлагаар төсвөөс ганц ч төгрөг авахгүйгээр нийт 675 хүний мөнгөн хандив, 800 гаруй хүмүүсийн биеийн хүчний оролцоотойгоор олон улсын стандартад нийцсэн сайхан байт харвааны талбайг 58 хоногт багтаан байгууллаа. Бид нэг зүг рүү хараад зүтгэвэл ямар ч барилга байгууламжийг хямд төсөр аргаар барих боломжтой гэдгийг үүнээс харж болох байх. Тэрбум хол давах мөнгөөр хийх ажлыг бид 400 орчим сая төгрөгөөр барьсан байна. Ашиг харахгүйгээр сайн дураараа ажилласан гэдгийг хэлье. Өнөөдөр бол манай байт харвааныхны нэгэн мөрөөдөл биелсэн түүхэн өдөр болж байгаа юм” хэмээв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Алдар спорт хорооны тамирчин Л.Алдар “Бидний хувьд маш том баяр болж байна. Өнгөрсөн хугацаанд зориулалтын шаардлага хангасан талбай байгаагүй. Клубүүд өөрсдөө нэг ёсондоо гуйлгын чанартай энд тэнд очиж талбай ашиглаж, бэлтгэлээ хийдэг байсан. Миний хувьд 2009 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Харин өнөөдөр олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай болж байгаа нь сайшаалтай. Энэ ажилд гар бие оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсанд их баяртай байна ”хэмээн ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус нээлтийн арга хэмжээний үеэр хандив туслалцаа үзүүлсэн иргэдийн дундаас азтан шалгаруулсан бөгөөд  Д.Үжин гэх эмэгтэй 2000 долларын эзэн болсон юм. Тэрбээр 1000 долларыг Монголын байт харвааны холбоонд буцаан хандивласан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дашрамд сонирхуулахад 2012 оны Лондонгийн Олимпоор дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг болох Олимпийн таван цагаригийг 25x12 хэмжээтэй байгуулсан нь одоогоор дэлхийн хамгийн том Олимпийн цагаригт тооцогддог аж. Тэгвэл Гиннесийн амжилтыг шинээр эвдэх хамгийн том буюу 27x16 метрийн хэмжээтэй Олимпийн таван цагираг энэхүү байт харвааны талбайд сүндэрлэсэн юм. Тус олимпийн цагаригийг олон нийтийн дэмжлэг, эх оронч иргэдийн сэтгэлийн хандиваар 85 сая төгрөгний төсөвтэй байгуулсан бөгөөд 5 давхар байшинтай дүйцэхүйц өндөр юм байна.

 

 

О.Төгөлдөрмаа

А.Ариунжаргал

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Цэцэрлэгт хүрээлэнгийн газрын хэдэн хувьд нь барьж хашсан юм? Цэцэрлэгт хүрээлэн гэж Утаанбаатарт хэрэг байна уу? Удахгүй саравч, жорлон,амбаарууд босох юм байна л даа. Устгаад бүтээхийг бүтээн байгуулалт гэж улилддаг болжээ одоо цагт,
2018-08-02
ZOCHIN:
neh tom ym hymd materialaar hiijiij hun daruulj uheh viidee. gazartai oirhon suuri saitai urt nastai ym hiivel ch bas yahav. barag l yruu tcagt demii ym.
2018-08-02