Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд МУГТ Б.Гангаамаа долоодугаар сарын 21-нд амжилттай авиралт хийсэн. Түүнд Пакистаны Спортын яамнаас тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжийг өнөөдөр /2018.08.01/ гардуулжээ.
К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Уулчдад батламжийг гардуулжээ.
Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээсэн билээ.
МУГТ Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирнэ.
Г.Сүрэн
Уншиж байна |