Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Э.Уянга: Триатлоноор хичээллэсэн хүн хэзээ ч, юунд ч ШАНТАРДАГГҮЙ
2018-08-01

Монгол Улсад триатлон спортыг хөгжүүлэхээр зорьж яваа Ironman клубын захирал, дасгалжуулагч, Олон Улсын Триатлоны холбооны “Level-1”-ын багш, дасгалжуулагч Э.Уянгатай ярилцлаа.

 

ТРИАТЛОНООР Н.ЭНХБАЯР, Х.БУЛГАНТУЯА НАР БАЙНГА ХИЧЭЭЛЛЭДЭГ

 

 

 

-Триатлон гэдэг спортын талаар сонирхуулахгүй юу. Эндээс яриагаа эхлэе?

 

-Триатлоны спорт нь олимпийн төрлийн нэг болсон. Дэлхий дахинд триатлон гэдэг спорт олны анхааралд байдаг. Монголд энэ спорт хөгжөөд 14 жил өнгөрчээ. Монгол Улсын амжилт гэвэл 2008 онд оролцсон тамирчин Азийн цомын аварга болсон.

 

-Хүмүүс төдийлөн энэ спортыг мэддэггүй. Гэтэл манайд анхны триатлоны УАШТ одоогоос 10 гаруй жилийн өмнө, 2005 онд зохиогдсон байх аа?

 

-Тийм ээ. 2005 онд триатлоны анхны УАШТ Улаанбаатар хотноо “Монгол шилтгээн”-д зохиогдсон. Сүүлийн үед олон нийт спортод сонирхолтой, спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болсон учраас триатлоны спортыг танин, мэдэх болсон. Дугуй унаад, усанд сэлээд, гүйнэ гэхээр “бурхан минь, яасан хэцүү спорт вэ” гээд их айдаг байсан бол одоо хүмүүс оролцоод үзье гэдэг болсон байна.

 

-Энэ жилийн УАШТ-нд ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцсон нь нэлээд шуугиан тарилаа.

 

-Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын хүмүүс триатлоны спортоор хичээллэх хүсэлтээ илэрхийлж, УАШТ-нд бэлтгэл хангаж, оролцохоор болсон. Тэд маш амжилттай оролцсон шүү.

 

-Н.Энхбаярт гүйгээд ирэнгүүт медалийг нь гардуулсныг олон нийт гайхаад байх шиг?

 

-Тэсвэр хатуужлын спорт гэдэг утгаараа замын дундаас гаралгүй, дуусгасан тохиолдолд хүн бүр “Finish” медаль буюу төгсгөлийн үеэ даваад медалиа гарддаг. Үүнийг дөрөвдүгээр байранд медаль гардууллаа гэж ярьж байна. Амжилттай оролцсон тамирчин бүр “Finish” медаль авдаг гэсэн үг. Монголын триатлоны холбоо гэж бий. Энэ холбоо тэмцээн, уралдаанаа зохион байгуулдаг. Бусад триатлоны клубууд идэвхитэй оролцож, хамтран ажилладаг байгаа.

 

 

-Энэ жилийн тэмцээнд хамгийн олон буюу 200 гаруй тамирчин оролцсон. Таны хувьд спортын дэд мастер цолны болзол хангасан?

 

-Жил ирэх тусам триатлоны УАШТ-нд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Триатлоны спорт хүмүүст хүрч байна. Дугуй унадаг, гүйдэг хүмүүс ихэсч байна.  Энэ жил миний бие өөрийн багаа бүрдүүлээд оролцсон. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж, 19 тамирчин оролцууллаа. Дэмжиж оролцсон “British” сургуулийн хамт олон, “Шилэн Хийц” ХХК хамт олондоо, “Интерактив медиа” ХХК-д баярлалаа. Тамирчдын эцэг эх нэлээд сайн дэмжиж оролцсонд үнэхээр их баярлаж, талархаж байна.

 

-УАШТ-д амжилт гаргасан тамирчид олон улсын тэмцээнд оролцох уу?

 

-Нэгдүгээр байранд орсон хоёр тамирчин маань Азийн наадамд оролцоно. Мөн ДАШТ-нд цаашид оролцох боломж, нөхцөл бүрдэнэ.

 

ТРИАТЛОН ТЭСВЭР ХАТУУЖЛЫН СПОРТ

 

-Триатлон тэсвэр хатуужлын спорт гэдэг. Та тамирчин хүний хувьд энэ спортын хүнд, хэцүү, эргээд сайхан мэдрэмжийг хамгийн сайн мэдэх байх?

 

-Триатлон спортын онцлог нь дугуй унах, усанд сэлэх, гүйх гэсэн спортын гурван төрлийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг учраас тэсвэр тэвчээрийг сорьдог. Хэвтээ тэнхлэгт сэлж байгаад, эргээд босонгуутаа дугуй унадаг. Дугуйгаа уначихаад, дахиад гүйдэг. Тийм урчаас хүнээс маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Спортоор хичээллэнэ гэдэг зөвхөн бэлтгэл, сургуулилт хийхээс гадна хоол зүй, сэтгэл зүйгээ маш их бэлтгэх шаардлага гардаг.

 

-Триатлоны усанд сэлэлтийн төрөл нь бассейнд сэлэхээс ялгаатай юу?

 

-Усан санг бид тогтмол ус гэж нэрлэдэг. Усан санд бол нэг хананаас нөгөө хана руу сэлж, дунд нь зогсож амрах байдлаар хичээллэдэг. Харин задгай ус буюу нууранд сэлэхэд тухайн өдрийн цаг агаараас шалтгаалаад давалгаатай, салхины хурд чиглэл их нөлөөлнө. Тиймээс асар ялгаатай.

 

-Та өөрийн клубын үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу? Триатлоны спортоор хичээллэх хүсэл, сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг.

 

-Манай клуб триатлоны хамгийн отгон клуб буюу энэ оны долоодугаар сарын 2-нд Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн. Би өнгөрөгч 2017 оны 10 дугаар сард олон улсын триатлоны холбооны багш, дасгалжуулагчийн “Level-1” сургалтад сууж, энэ чиглэлээр холбооны дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Манай клубын онцлог гэвэл триатлоны спортооор хичээллэж байсан туршлагатай тамирчид хувь нэмрээ оруулж, хамтран ажилладаг. Тухайлбал манай клубын дасгалжуулагч М.Цэнгүүн  Монголын анхны Азийн наадамд оролцсон тамирчин. Мөн Анх-Учрал гэж триатлоны спортын тамирчин бий. Триатлоны Азийн цомын аварга Тэлмэн гэх эмэгтэй үндсэн мэргэжил нь сэтгэлзүйч. Тэрбээр багийн тамирчдын сэтгэлзүйг бэлтгэсэн. Сайнцэцэг гэх тамирчин бий. Тэрбээр хоол зүй чиглэлээр Японд суралцаад тамирчдын бэлтгэл болоод хооллолтын талаар ажилладаг. Ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Цаашдаа цогц клубын системтэй болохоор ажиллаж байна.

 

 

 

-Триатлоны спортоор хүссэн хүн бүр хичээллэх боломжтой юу?

 

-Тийм ээ. Нас хүйс, албан тушаал харгалзахгүй. Цаг заваа, өөрийн хөдөлмөрийг зориулж чадвал хэн бүхэнд нээлттэй. Бидэнтэй холбогдож болно. Бид “British School of Ulaanbaatar” дунд сургуультай хамтарч усан сангийн бэлтгэл хийдэг. Триатлоны спортоор хичээллэхийг хүсвэл манай Ironmanclubofmongolia фэйсбүүк хуудсанд нэгдэж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

 

СПОРТ ХҮНИЙГ ХЭЗЭЭ Ч ШАНТРАХГҮЙ СЭТГЭЛЗҮЙД БЭЛТГЭДЭГ

 

-Таны хөтөлдөг цахим хуудаснаас олон бүсгүйчүүд эрч хүч авдаг шиг санагддаг.

 

-Үлгэр дуурайлал болж чадаж байгаа бол баяртай байна. Би багаасаа спортоор хичээллэсэн. Харин ажил, гэр бүлтэй болоод дөрвөн жил спортоо орхисон. Тухайн үед хэрхэн яаж өөртөө цаг зав зарцуулахаа мэдэхгүй, спортоор хичээллэх цаг заваа орхисон. Гэхдээ буцаад спортоор хичээллээд өөртөө бага ч гэсэн цаг зарцуулж эхэлсэн. Эргэн тойрны хүмүүс “Чи яаж ийм эрүүл, тэгээд амархан төрдөг, төрсний дараа бие галбираа өмнөх шигээ хадгалж чадаж байна вэ” гэж их асуудаг байлаа. Найз нөхөддөө зөвлөдөг байсан. Гурав дахь хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа энэ чиглэлийн зөвлөгөө өгдөг цахим хуудсууд гадаадын улс оронд их байдаг. Монголд яагаад байж болохгүй гэж хэмээн бодоод тэмдэглэл хөтлөхөөр Diary of a fit Mongolian Mom фэйсбүүк хуудсыг нээсэн.

 

-Тамирчин хүний хувьд спортоор хичээллэхийн ач тусыг уншигчдад зөвлөөч?

 

-Сүүлийн үед хүмүүс эрүүл, спортлог амьдрахыг эрмэлздэг болсон. Усанд сэлэх, дугуй унах, гүйх нь хүнд эзэмших ёстой чадвар юм. Тэгэхээр энэ чадварыг эзэмшсэнээс урт удаан наслах боломжтой, цагийг зугаатай өнгөрөөх, өөрийгөө сонирхогчдын эсвэл элит төрөлд өөрийгөө сорих боломжтой. Спортоор хичээллэнэ гэдэг хүнийг тэсвэр, хатуужилтай болгодог. Аливаа бэрхшээлийн ард нь л гарах ёстой гэдэг хатуужлыг олгодог. Бага байхдаа спортоор хичээллэсэн хүүхэд хэзээ ч, юунд ч шантрахгүй сэтгэлзүйд бэлтгэгддэг. Тэмцээн 365 хоногийн нэг өдөр боллоо ч дараагийн 365 хоногт илүү сайжраад оролцоно гэдэг сэтгэлзүй суудаг. Юманд амархан нугардаггүй бөх, чанга сэтгэлзүйтэй болж, энэ чанар нь хожим ажил, амьдралд нь ихээхэн  тус дөхөм болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ багаас нь спортоор хичээллүүлээрэй. Тухайлбал сая болсон УАШТ-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа эгч маань охиноо дэмжихийн тулд өөрөө гүйсээр хоёулаа амжилттай оролцсон. Мөн “Ард санхүүгий нэгдэл” ХХК-ийн захирал Ганхуяг өөрийн хоёр хүүхдээ, компанийнхаа залуусыг уриалаад 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

 

 

Ярилцсан баярлалаа.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин