Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа наймдугаар сарын 4-нд эх орондоо ирэхээр болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл, хүсэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 4-ны өдөр баяртай уулзацгаая" хэмээн бичжээ.
К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна.
Г.Сүрэн
Уншиж байна |