Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдаж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх Н.Батсуурь Улсын аварга цол хүртсэн. Түүний цолны мялаалга наадам төрөлх нутагт нь ирэх сард болох нь ээ.
Цолны мялаалга наадам Увс аймгийн Улаангом хотод ирэх наймдугаар сарын 19-нд болох аж. Наадмаар Улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, их нас, шүдлэн, даага гэсэн гурван насны морь уралдах юм байна.
Н.Батсуурь нь Монголын Улсын 23 дахь аварга болсон юм.
Г.Сүрэн