Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын харцага Н.Золбоо "Харцага" цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл дүрэмт хувцас бэлэглэжээ.
Улсын харцага Н.Золбоо Баянхонгор сумын есөн багийн айл нэг бүрээр орж, судалгаа явуулан энэ жил сургуульд орох зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл хандивласан байна. Тэрбээр энэхүү сайн үйлийнхээ талаар "Баянхонгор хөгжил" сантайгаа хамтран сургуульд орж байгаа хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, дэвтэр, бал, дүрэмт хувцас бэлэглэж байна. Бөхчүүд хүмүүсээс шагнал, урамшуулал авч байдаг. Тэгвэл буцаагаад цолны хишигээ хүүхдүүдэд тарааж, буяны үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдсэн юм" хэмээжээ.
Н.Золбоо Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаа давж, аймгийн арслан цолоо Улсын арслан цолоор ахиулсан юм.
Түүний цолны мялаалга наадам маргааш /2018.07.26/ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвд болох аж.
Г.Сүрэн
Уншиж байна |