Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Гангаамаа "К2" уулнаас эсэн мэнд бууж ирлээ
2018-07-24

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар мэдэгдлээ.

 

 

К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны 7 дугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ. Дараах улс орны уулчид энэ өдөр Абруцийн замаар (Abruzzi Ridge) оргилд гарсан байна гэж The Hymalayan News сонины 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт онцлон тэмдэглэсэн байна. Үүнд, Жианжонг Ли Jianjonh Li (БНХАУ), Ноэль Ханна Noel Hanna (Ирланд), Гангаамаа Бадамгарав Gangaamaa Badamgarav (Монгол улс), Софи Лавод Sophie Lavaud (Щвейцарь), Мухамед Али Садпара Muhammad Ali Sadpara (Пакистан), Виридиана Алварес Чавес Viridiana Alvarez Chavez (Мексик), Йошихару Накамура Yoshiharu Nakamura (Япон), Пол Хэгги Paul Hegge (Бельги), Чангжуан Хе Changjuan He (БНХАУ), Интеш Intesh (Пакистан), Наоко Ватанабе Naoko Watanabe (Япон) болон Балбын уулын хөтөч нар болно.

 

Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.

 

К2 уулын оргилд 7 сарын 22-нд гараад буух замдаа Япон улсын өөр нэг уулчин Кожиро Ватанабе Kojiro Watanabe нь оргилын доохон нарийн хоолойгоор (Bottleneck) бууж байхдаа хальтирч амь насаа харамсалтайгаар алдсан байна.

 

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.

 

ЭХ СУРВАЛЖ: sutainbor.alpineclub

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Mundag daichin emegtei jumaa bayr hvrgie
2018-07-24
Баяр хүргэе.Танд баярлалаа.
2018-07-24
1234566:
Баяр хүргэе. Монгол хүний тэсвэр хатуужил, эр зоригийг Дэлхийд харуулж яваа Эрэлхэг бүсгүй Таньд урт насалж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
2018-07-24
БОЛД:
ОДОО БОЛНОО,
2018-07-24
Монголхүү:
Гангаамаад баяр хүргэе! Монгол түмэн бахархаж байна. Улам их амжилт хүсэн ерөөе?!
2018-07-24