ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө Франц, Хорватын шигшээ баг учраа таарсан билээ.
Францчууд өрсөлдөгч Хорватын шигшээ багийг 4:2 онооны харьцаатай ялж, аваргын цомыг хүртсэн. Хэдий хорватчууд гол зорилгоо биелүүлж чадалгүй, мөнгөн медаль хүртсэн ч тус улсын иргэд түүхэн амжилтын эздээ найрсагаар угтан авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус багийнхан мөнгөн медаль хүртэхээс гадна багийн ахлагч Лука Модрич ШИЛДЭГ ТОГЛОГЧ болж, баяр дээр баяр нэмсэн юм. Хорватын шигшээ багийнхан 1998 оны ДАШТ-д гуравдугаар байранд орсноос хойш 20 жил ямар нэгэн амжилт үзүүлээгүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |