ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө Франц, Хорватын шигшээ баг учраа таарсан билээ.
Францчууд өрсөлдөгчөө 4:2 онооны харьцаатай ялснаар 20 жилийн дараа дахин “Алтан дагина” цомыг өөрийн болгосон юм. Шигшээ багаа ялалт байгуулсанд баярласан сая гаруй францчууд нийслэл Парис хотноо цуглан, баярын парад зохион байгуулжээ.
Тэгвэл Францын шигшээ багийнхан эх нутагтаа ирцгээж, иргэдтэйгээ баяраа тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Францчууд шигшээ багаа баатрын ёсоор угтан авчээ. Тамирчид тусгайлан бэлдсэн хоёр давхар автобусанд сууцгааж, иргэдтэйгээ мэндчиллээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |