ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ ёслол төгөлдөр хөшгөө хаалаа. ДАШТ-ий зохион байгуулагчид тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдаас шилдэг тоглогчдыг тодруулдаг билээ. Хэн, хэн шилдэг болсныг сонирхуулж байна. Энэ талаар “www.indiatoday.in” сайт уламжлав.
“Алтан дагина” цомын эзэн
Францын шигшээ багийнхан Хорватын шигшээ багийг 4:2 онооны харьцаатай буулган авсанаар хошой дэлхийн аварга боллоо. Тус улс 1998 оны ДАШТ-д аварга болж байв. Харин хүрэл медалийг Белгийн шигшээ баг хүртсэн юм.
Шилдэг тоглогч
Хэдий аваргын цом хүртэж чадаагүй ч Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич ШИЛДЭГ ТОГЛОГЧ боллоо.
Шилдэг довтлогч
Английн шигшээ багийн довлогч Харри Кейн /6 гоол/-ын амжилтаар ШИЛДЭГ ДОВТЛОГЧ болов.
Шилдэг хаалгач
Белгийн шигшээ багийн хаалгач Т.Куртуо шилдгээ дахин нотлов.
Шилдэг залуу тоглогч
19 насандаа дэлхийн аварга гэх хүндтэй хэргэмийг хүртээд буй Францын шигшээ багийн тоглогч Килиан Мбаппе ШИЛДЭГ ЗАЛУУ ТОГЛОГЧ боллоо.
Цэвэр, шударга тоглолттой баг
Испанийн шигшээ баг
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |