Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Хурдан их насныы морьдын уралдаанд 380 гаруй хүлэг шандас сорьж, уралдаан будлиангүй сайхан боллоо.
Шандас сорьсон хурдан хүлгүүдээс Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Улсын алдарт уяач Г.Буянтогтохын хурдан зээрд халзан морь түрүү магнайд хурдалж, Төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлж, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Тод манлай уяач Ц.Батсайханы хээр морь, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат уяач Б.Лхагва-Очирын хул халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.
Г.Сүрэн
Уншиж байна |