Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан Хүй долоо худагт боллоо.
Хязаалангийн уралдааны аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн үрээ хурдалсан. Тод манлай уяач Д.Хишигжаргал “Монголын ард түмэндээ баярын мэнд хүргэе. Энэ жил Булган аймгийн 80 жилийн ой тохиож байна. Улсын баяр наадамд морь айрагдуулж, Булган аймгийнхандаа ойн баярын бэлэг барьж байна. Би Улсын баяр наадамд уясан морио нэг түрүүлж, хоёр айрагдууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Аман хүзүүнд хурдалсан хүрэн үрээ нь Дорнодын угшилтай бөгөөд өмнө нь наадамд уралдаагүй “битүү” үрээ аж.
Г.Сүрэн
Уншиж байна |