Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхлэв. Хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ.
Энэ жилийн хязаалангийн уралдаанд 345 хурдан морь бүртгүүлснээс 80 орчим үрээ шүдэлгээ, үүлдэрлэг байдлын шалгалтаар хурдан морины комиссын хашаанд уяатай үлджээ. Шандас сорьсон хүлгүүдээс
Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн,
айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдинядамын цоохор үрээ,
айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат уяач, З.Шижирбатын бор хязаалан,
айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдаллаа.
Хязаалан насны морьд 18 км-ын зайд уралдав.
Г.Сүрэн
Уншиж байна |