Зүүн Азийн Гандболын аварга шалгаруулах 22 хүртлэх насны залуучуудын тэмцээн энэ сарын 3-9-ны өдрүүдэд Хонгконгт болж байна. Тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монголын баг тамирчид оролцож байгаа юм.Тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монголын баг тамирчид оролцож байгаа юм.
Энэ үеэр Зүүн Азийн Гандболын холбооны ээлжит хурал болж тус холбооны Гүйцэтгэх хороог шинэчлэн байгууллаа. Зүүн Азийн Гандболын холбооны дэд ерөнхийлөгчөөр Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шинээр сонгогдов. Тус холбооны ерөнхийлөгчөөр БНСУ-ын иргэн, профессор Чун Кун Хунг, ерөнхий нарийн бичгийн даргаар Японы иргэн М. Накада нар улиран сонгогдлоо.
Уншиж байна |