Францын хөлбөмбөгийн шигшээ баг, Уругвайн шигшээ багийг 2:0 онооны харьцаатай ялснаар ОХУ-д зохион байгуулагдаж буй ДАШТ-ий шөвгийн 4-т тунаж үлдээд байна.
Тэгвэл ард түмнийхээ итгэлийг алдахгүйгээр тун амжилттай тэмцээндээ оролцож буй шигшээ багаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дэргэдээс нь дэмжихээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ талаар өчигдөр Элиссейн ордноос мэдэгдэж, "Ерөнхийлөгч Макрон маргааш ОХУ-ыг Санкт Петербург хотноо айлчилж, шигшээ багийнхаа тоглолтыг үзэхээр болсон" хэмээжээ.
Маргааш франчууд, Белгийн шигшээ багтай учраа таарах юм.
Макрон өнгөрсөн тавдугаар сард ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ “Хэрвээ Францын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 4-т үлдвэл би Орост ирж, багаа дэргэдээс нь дэмжих болно” хэмээн байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |