ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэхэд Орос болон Хорватын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт зохион байгуулагдлаа.
Хоёр баг үндсэн болон нэмэлт цагт 2:2 онооны харьцаатай тэнцсэн учир ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахаар болсон юм.
Хорват 4:3 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, дараагийн шатанд тунаж үлдлээ.
Уг тоглолтыг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар Китарович үзэж сонирхсон юм.
Б.Дэлгэрцэцэг