Английн хөлбөмбөгийн шигшээ багийнхан 12 жилийн дараа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгараад байна.
Хоёр өдрийн өмнө англичууд Колумбын шигшээ багтай учраа таарсан юм. Англичууд торгуулийн цохилт буюу 3:4 онооны харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан билээ.
Англичууд шигшээ багийнхаа түүхэн ялалтад ихээхэн сэтгэл хангалуун байгаа бөгөөд Лондон тэргүүтэй томоохон хотуудад баярын жагсаал хүртэл зохион байгуулжээ.
Тэгвэл шигшээ багаа дэргэдээс нь дэмжсэн буй Английн хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээсэн байна.
Ялалтаа тэмдэглэж, шар айрагандаа хөлцүүрхсэн фанатууд хоорондоо нударга зөрүүлж, хажуугаараа өнгөрсөн Колумбын шигшээ багийн фанатуудыг гутаан доромжилсон байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |