ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын эрхийн төлөөх сүүлчийн тоглолт Колумб болон Английн шигшээ багуудын хооронд болж өндөрлөлөө. Хоёр багийн тоглолтын харьцаа 1:1 болж тэнцсэн учир шүүгч 30 минутыг сунгасан. Энэ хугацаанд ганц ч гоол ороогүй учир ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахаар болсон юм. Английн шигшээ баг 3:4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан билээ.
Тэгвэл Колумбын иргэд торгуулийн цохилтыг алдаж, зорилгоо биелүүлж чадалгүй нутаг буцахаар болсон шигшээ багийн тоглогч Матеус Урибе, Карлос Баккагийн амь насанд заналхийлсэн талаар “www.delfi.lv” сайт мэдээллээ.
Тэднийг нутагтаа ирэхгүй байхыг сануулсан сөрөг сэтгэгдлүүд интернэт сүлжээнд хурдацтай тархаж эхэлжээ.
1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Колумбын шигшээ багийн тоглогч Андрес Эскобар өөрийнхөө хаалганд авт гоол хийж, багаа ялагдалд хүргэсэн юм. Тэрбээр нутагтаа ирсэнийхээ дараа нийслэл Богота хотноо зургаан удаа буудуулж, амиа алдсан түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |