2014 оны “Сочи”, 2018 оны “Пёнчан”-ы өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын аварга, Японы нэрт тамирчин Юзуру Ханюд Японы эзэн хааны нэрэмжит шагналыг гардуулан өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөсний ханхүү гэгддэг түүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абе уг нэр хүндтэй шагналыг гардуулан өгсөн байна.
Юзуру Ханю уран гулгалтын төрлөөр уг шагналыг хүртэж буй анхны тамирчин болж буй юм.
Шагналаа гардан авсны дараа тамирчин залуу хэвлэлийнхэнд “Өнөөдөр миний хувьд онцгой өдөр. Би энэхүү гайхалтай өдрийг хэзээ ч мартахгүй. Тамирчин хүнийхээ хувьд би үргэлж, цаашилж, ахихыг хүсдэг. Өдөр бүр улсынхаа нэрийг дэлхийд гаргахыг хүсч, хичээнгүйлэн ажилладаг. Шинэ техник сурч, мөсөн талбайд мөнхөд оршин тогтнохыг хүснэ” гэж хэлжээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг нийт 25 хүн, нэг олон улсын байгууллага хүртэж байсан юм. Эрх баригчид 1997 оноос уг шагналыг салбартаа амжилт гаргасан урлаг, спортын алдартнуудад гардуулахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |