ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Бразил, Мексикийн шигшээ багийн эсрэг тоглосон билээ.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатай хожоод буй юм.
Энэхүү тоглолтын үеэр Мексикийн тоглогч Мигэул Лайюн, Бразилийн шигшээ багийн од Неймарын шагай дээр санамсаргүйгээр гишгэжээ.
Харин уг үйл явдлын дараахан Неймар шагайгаа барин, орилсон нь олны анхаарлыг татсан билээ. Мексикийн дасгалжуулагч болон фанатууд Неймарыг худлаа жүжиглэж, баашилсан хэмээн буруутгасан юм.
Тэгвэл уг асуудлаар Неймар өөрийн байр сууриа хүргэсэн байна. Өдгөө 26 настай тамирчин залуу “Миний шагай тэсвэрлэхийн аргагүй өвдсөн. Намайг жүжиглэсэн хэмээн буруутгаж байгаа. Би шүүмжлэл, магтаалыг сонсоход бэлэн байна” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |