ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд сурвалжилж байсан Өмнөд Солонгосын “MBN”-ийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг фанат бүсгүйчүүд үнссэн видео бичлэг цахим ертөнцөд хурдацтай тархаж байна.
Сэтгүүлч залуу телевизийнхээ шууд эфиртэй холбогдож, ДАШТ-ий эргэн тойрны мэдээллийг хүргэж байхад 20 орчим насны хоёр бүсгүй түүнийг үнссэн байна.
Хамгийн их хэрэглэгчтэй “www.youtube.com” сайтад нийтлэгдсэн уг бичлэгийг 24 цагийн дотор 205 мянган хүн үзжээ.
Нээлтийн өдөр Бразилийн сэтгүүлч эмэгтэйг мөн шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн фанат үнссэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |