ОХУ-д 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож, нутаг буцаад буй Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалгач, багийнхаа шилдэг тоглогчоор тодроод буй Чо Хюн У Хятадад ихээхэн алдаршаад байна.
Тамирчин залуугийн өвөрмөц үс засалт, нүүр арчилгаа зэрэг нь Хятад залуусын сонирхлыг ихээхэн татах болжээ.
Түүний үс, нүүрний арьсаа хэрхэн арчилдаг, гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар мэдээлэл Хятадын интернэт сүлжээнд хурдацтай тархаж буй гэнэ.
Хятадын спортын суваг “Fenghuang” суваг "2018 оны ДАШТ-ий найман нууцын нэг Чогийн үсний засалт, цайвар арьс 90 минутын турш хурц наран дор тоглоход яагаад хэлбэр, өнгөө алддагүй тухай сэдэв байсан " хэмээн нийтэлжээ.
Хятадын QQ Data компани “Өмнөд Солонгост 1995 оноос хойш мэндэлсэн нийт залуусын 40 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг” гэх судалгааг гаргасан байна.
Чо Хюн У хөлбөмбөгийн “Daegu FC” клубт харьяалагддаг бөгөөд Хятадын хэсэг гоо сайхны компани тамирчин залууг зар сурталчилгаандаа тоглуулах туйлын сонирхолтой байгаа талаар тус клубын менежер мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |